Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Цагаанбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 34 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 30-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Давст сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:17 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 5 сарын 1-ний өдрийн 14:15 цагт бүрэн унтраасан. Түймэрт 7.5 га талбай шатсан байна.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 1-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 5 сарын 2-ны өдрийн 05:00 цагийн байдлаар түймрийн баруун болон баруун хойд хэсгийн тархалтыг зогсоож, зүүн хойд хэсгийг унтраахаар ажиллаж байна. Салхи 20:00 цагийн орчим тогтуун болсон.
Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн Сэрүүн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 1-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, Булган сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан, Баянтүмэн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 19:30 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 21:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 2400 га талбай шатжээ.
АДМИН








Нийгэм







