Dark Light
Нийгэм | 2023-05-02

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 24-өөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 40.536, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига, албан тушаалын 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8, Хуурамч баримт бичиг үйлдэх, Хууль сахиулагчийг эсэргүүцэх, Соёлын өвийн эсрэг тус бүр 2, Мөнгө угаах 1, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах болон Цэргийн албаны эсрэг тус бүр 1, нийт 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

Дундговь аймгийн прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нар нь бүлэглэн тус аймгийн нутаг дэвсгэр дэх эртний хиргисүүр буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдэж, гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10