Dark Light
Нийгэм | 2023-05-19

Италид 100 жилийн түүхэнд хамгийн их гарз учруулсан үер тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Итали улсын хойд нутгийн Эмилиа-Романиа мужийн нутаг дэвсгэрт болж буй үерийн улмаас 13 хүн амь эрсдээд байна. Уг үер нь Итали улсын орчин цагийн түүхийн 100 жилийн хугацаанд тохиож буй хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн гамшиг гэж эх баригчид мэдээлжээ.

Хэдийгээр иргэд барилга байшингийн дээвэр дээр гарч амь насаа аврахыг оролдож байгаа ч өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гарч чадахгүй байгаа тул  аврагчид хүнд нөхцөлд цаг хугацаатай уралдан тэмцэж байна. Байгалийн гамшгийн улмаас 20,000 иргэн орон гэргүй болжээ. 

Эмилиа-Романиа мужийн 41 хот, тосгон үерт өртсөн ба 23 гол мөрөн үерлэж, 280 орчим хөрсний гулсалт үүссэн байна. Ирэх өдрүүдэд бороо үргэлжлэн орох тул байдал улам дордохыг сэрэмжлүүлээд байна. Мужийн нутаг дэвсгэр даяар 2,000 орчим аврах ажиллагаа явагджээ. Тус мужид сүүлийн саруудад ган гачиг гамшгийн түвшинд хүрээд байсан ч гэнэт их хэмжээний бороо орсноор хэт хуурай, хатсан хөрсөнд нэвчилгүй үер буусан гэж тайлбарлаж байна. Уг гамшгийн нөхцөл байдал нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шууд хамааралтай гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10