Dark Light
Нийгэм | 2023-05-19

Хүчтэй шуурганы улмаас 4 байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 5 сарын 18-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комисс хуралдаж Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, дотуур байр, 1 дэлгүүр, 1 айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан нөхцөл байдалтай танилцаж ажилласан бөгөөд 35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10