Dark Light
Нийгэм | 2023-05-19

Сураггүй алга болсон иргэнийг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Алагийн дөрөлж’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 20 км Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 2 автомашин 5 сарын 18-ны өдрийн 22:00 цагийн орчим замдаа түр зогсох үед иргэн Д нь сураггүй болсон тухай дуудлагыг 5 сарын 19-ний өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /38 настай, эрэгтэй/-ийг 5 сарын 19-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 05:41 цагт “Доной” нисэх буудлын гаднаас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10