Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга” уулзалтыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Залуу үе-Эх орны ирээдүй” сургалтыг Налайх дүүргийн тэргүүний Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулж явууллаа.
Сурагчдад гарын авлага, үзүүлэн таниулах материалыг бэлтгэж тараахын зэрэгцээ “Эх оронч үзэл хүмүүжил”, “Орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэл хөгжил, түүхэн замнал”, “Эх орноо хайрлах үндэсний бахархал, түүний мөн чанар” гэсэн сэдвүүдээр сургалт явуулав.
Мөн сурагчдад Налайх дүүргийн 2022, 2023 онуудын дүүргийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний талаар мэдээллийг өгч, эр хүн бүрийн өмнө эх орноо хамгаалах үүрэг хүлээж байдгийг бататгаж ойлгуулсан чухал арга хэмжээ боллоо.
“Цэргийн албыг зохион байгуулах заавар” шинэчлэн батлагдсантай ЗХЖШ-ын холбогдох бүрэлдэхүүн тус ангийн бие бүрэлдэхүүнд мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулж явууллаа.
АДМИН








Нийгэм







