Dark Light
Нийгэм | 2023-05-22

Үүр гол үерийн түвшинг даван үерлээд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан 95-105 см байгаа бөгөөд мөсний нягт багасаж, хэврэгшээд байна. Мөн нуурт усан зах  болон усан хил үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-25  см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд арав хоногийн эхээр олон жилийн дундаж түвшнээс 5-10 см-ээр бага, бусад хугацаанд 5-40 см-ээр ахиу байна.

Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 5-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 15-55 см-ээр ахиу байна.

Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд бараг өөрчлөлтгүй байсан бөгөөд хугацааны турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр харин Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага байв.

Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:

- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-50 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-60 см-ээр их. 

- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 5-15 см-ээр өөрчлөгдөж байв. 5 дугаар сарын 11-12-ний өдөр үерийн түвшинг даван үерлэв.

- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин 5-15 см-ээр хэлбэлзэж, хугацааны эхээр олон жилийн дунджаас 5-30 см-ээр ахиу, сүүлээр олон жилийн дунджийн орчим

- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-20 см-ээр ахиу

- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджийн орчим байв.

Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10