Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн.
Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийн бэлэн орлого 1.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд байна.
Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахимжснаар орлого 1.5 дахин нэмэгдэх боломжтой болжээ.
Харин нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг л иргэд ухамсраараа төлсөн байна.
АДМИН








Нийгэм




