Dark Light
Нийгэм | 2023-05-22

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны айл өрхийн 50 хувийг моджуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын хоёрдугаар алба өнөөдөр дүүргийн хоёрдугаар хороонд 1000 мод тарилаа. Тус хороо нь 1400 гаруй өрх айлтай. Үүнээс 212 нь хашаандаа мод тарьжээ. Тэгвэл энэ тоог нэмэгдүүлж нийт өрх айлын 50 хувьд мод тарих зорилтыг дэвшүүлээд байна. Мод тариад өнгөрөх бус цаашид арчилж, ургуулах нь чухал. Тиймээс хэсгийн ахлагч нар мод тарьсан айл өрхүүдэд модоо ургуулахад тусалж, зөвлөгөө өгч ажиллахаар боллоо. 

Баянзүрх дүүргээс тарьсан мод бүрийг ургуулах үүднээс айл бүрийн хашаанд 10 таръя аяныг хэрэгжүүлж байгаа. Аянд Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хорооны иргэд, Засаг даргын Тамгын газар болон Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаныхан нэгдэж, ийнхүү мод тарилаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10