Dark Light
Нийгэм | 2023-05-30

Г.Ариунбуян: Нийт 36 алба хаагчид 585 сая төгрөг олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: "Бүгд найрамдах Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн голомтод Монгол улсын ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр эрэн хайх, аврах хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн багийн илгээсэн. Тухайн баг үүргээ амжилттай биелүүлж 11 хоног ажиллаж эх орондоо ирсэн. Монгол улсын засгийн газрын шийдвэрээр тухайн үүрэг гүйцэтгэсэн багийн алба хаагчдыг томилолтыг зардлыг гадаад томилолтыг зардлаар шийдвэрлэхээр шийдвэр гарсан.Үүнтэй холбогдуулж эхнээсээ санхүүжилт нь шийдэгдэж, олгогдоод явж байна. Нэг алба хаагчид гадаад томилолтын зардал 140 доллар буюу гурав үржүүлэх хэмжээний буюу 420 доллароор тооцож олгодог. Энэ бол хуульчлагдсан заалтын дагуу олгож байгаа. Нийт 36 алба хаагчид 585 сая төгрөг олгоно. Нэг алба хаагчид 16.2 сая төгрөгийн томилолтын зардал олгохоор зохицуулалт явагдаж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10