Dark Light
Нийгэм | 2023-05-30

Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийж гүйцэтгэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм, журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцнуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалт явуулж хөлөг онгоц нь техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа болоод бичиг баримтын зөрчилгүй, холбогдох шаардлага хангаж буй эсэхийг баталгаажуулах, хүрээлэн буй орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх, далайчдын ажиллаж, амьдрах эрхийг хамгаалах болон холбогдох бусад шаардлагыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах нь Далбааны эзэн улсын эрх үүрэг, хариуцлага юм.

Далбааны эзэн улсын хяналт, шалгалтаас гадна далайн эргийн улсын боомт руу нэвтрэн орж, гарч буй хөлөг онгоц бүрд олон улсын гэрээ конвенцын шаардлагын дагуу боомтын болон хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс тухайн улсын Боомтын эргийн хяналтын албанаас хөлөг онгоцонд тавигдах шаардлагын дагуу үзлэг, шалгалт тогтмол явуулдаг бөгөөд тус шалгалтын гол зорилго  нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөрдөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчин бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг байна.

Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй SUN LIE оноосон нэртэй, 1995 онд үйлдвэрлэгдсэн 398 тонны бохир даацтай, ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц, SUNFLOWER оноосон нэртэй, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2994 тонны бохир даацтай, ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц, LUCKY STAR 13 оноосон нэртэй, 1988 онд үйлдвэрлэгдсэн, 1414 тонны бохир даацтай, ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц, JEWEL оноосон нэртэй, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 1503 тонны бохир даацтай, олон төрөлт ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц зэрэг нийт 4 хөлөг онгоц дээр 05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Тайваний Гаушун боомтын зогсоол болон боомтоос гаднах зангууны зогсоолд Далбааны эзэн улсын хяналт, шалгалтын ажлыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10