Dark Light
Нийгэм | 2023-05-30

"Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн сүүлийн тойргийн барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны жилийн хуваарьт барилдаан 2022 оны 09-р сарын 17-ны өдөр эхэлснээс хойш 2023 оны 05-р сар дуустал нийт 96 барилдаан зохион байгуулаад байна. 

Энэ Бямба, Ням гарагт 97, 98 дахь барилдаан буюу "Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн сүүлийн тойргийн барилдаанууд болно. 

Монгол Бөхийн Өргөө ашиглалтад орсон цагаас хойш нэг жилийн доторх ХАМГИЙН ОЛОН барилдаан буюу 99, 100 дахь удаагийн барилдаан 06-р сарын 10, 11-ний өдрүүдэд МБӨ-нд болно. Тодруулбал:  Зургаадугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан, 

Зургаадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан тус тус болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10