УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: "Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэл гарлаа. Цалин тогтолцооны зөрүүг цэгцэлнэ. Өөрөөр хэлбэл цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг суурь хэмжээнүүдэд өөрчлөлт орно. Нийтдээ 1,3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болж байна. Мөн зорилтод халамжийн чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалж байгаа эцэг эхчүүдэд одоогоор 288 мянган төгрөг олгодог халамжийг 325 мянга болгоно. Асаргаа сувилгаа хийх шаардлагатай хүүхдүүдээ хардаг эхчүүдэд олгодог 83 мянган төгрөгийг тэтгэмжийг 255 мянга төгрөг болно. Дөрвөн ангилалд хуваагдаж байсан бол энэ маань тодорхой хоёр ангилалд хүрч байна. Эдгээр зорилтод бүлгүүдэд нийтдээ 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийгдэнэ" гэв.
АДМИН








Нийгэм






