Dark Light
Нийгэм | 2023-05-30

Түлэнхийн төвийн хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Түлэнхийн нөхөн сэргээх хүүхдийн тасгийн нэг өрөөг “Монос хүнс” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд иж бүрэн засварлаж,  тоглоомын өрөө болгон тохижуулснаа хүлээлгэж өглөө. 

Хүүхдийн тоглоомын өрөө гаргаж тохижуулснаар тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачууд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний өмнө болон дараа үеэр аав ээж, асран хамгаалагч нартайгаа хамт цагийг өнгөрүүлэх, тоглож наадах,  улмаар өвчний зовиур шаналал нь багасах, биеийн эдгэрэлтэд сайнаар нөлөөлөх таатай боломжийг бүрдүүлж буй юм.

Түлэнхийн төвд жилд 1800-2000 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдгээрийн 75-80 хувь нь хүүхдүүд байдаг аж. Мөн цаашид нохойд хазуулах болон бусад гэмтлийн үеийн сэдэрсэн шархыг эмчлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тул дээрх тоо нэмэгдэх магадлалтай аж.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Монос хүнс” ХХК-иас санаачлан зохион байгуулсан тус ажил нь нийт 18 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн бөгөөд 2022 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөг мөн сэргээн засварлаж өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10