Dark Light
Нийгэм | 2023-05-30

Гамшиг онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалалын бэлтгэл сургуулилт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Гамшиг онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал” арга зүйн зааварчилгаа өгөх бэлтгэл сургуулилтыг Өмнөговь аймагт зохион байгууллаа. 

Говийн бүсийн арга хэмжээг Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаан загалмайн хороо, аймгийн ЕБС-ын Нэгдүгээр сургууль тус тус хамтран зохион байгуулж, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудын Гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн 36 гишүүн, ахлах болон дунд ангийн 20 сурагчид оролцов.

Сургуулилтын үеэр гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөө, хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн гишүүдийн үүрэг, хүүхдүүд болон насанд хүрэгчдэд гамшгийн үе дэх сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, стресс менежментийн сургалтаас гадна гал түймрийн үед ажиллах дадлага сургуулилтыг хийсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19