Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн болон орон нутгийн өмчит компаниудын харьяанд байгаа амралтын газруудыг хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болгох үүрэг өглөө.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
"Нэгдүгээрт төрийн болон төрийн байгууллагуудын харьяа орон нутгийн амралт сувиллууд байдаг.
Найрамдал зуслангийн эрхийн бичгийг нээгээд 5 минутын дотор бүх эрхийн бичиг дууссан. Байгаа ганцхан найрамдал зуслан дээр сүүлийн 2, 3 жил нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж , шинэчлэх ажлыг хийж байна. Гэхдээ хүүхдүүд нь зун амрах газар олдохгүй байхад төрийн байгууллагууд нь амралт сувилалтай байх нь зохимжгүй юм гээд эдгээр амралт сувиллуудыг Найрамдал зуслангийн удирдлага зохион байгуулж хүүхдэд зуслангийн үйлчилгээг үзүүлэхээр шийдвэрлэсэн. ХНХЯ-наас ажлын хэсэг гараад ажиллана.
Хоёрдугаарт 2000-2009 онд төрийн өмчит байсан хүүхдийн зуслангуудыг хувьчилсан. 12 хүүхдийн зусланг менежментийн хувьчлал хийгээд зарим нь газрыг нь зарсан, өөр зориулалтаар ашигласан, хаус хороолол болгосон гэх зэрэг гомдлууд маш их байна. Хүүхдийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзахад энэ асуудлыг тавьсан. Эдгээр хувьчилсан зуслангуудад шалгалт хийж шаардлагатай бол засаж сэлгээд төр өөрөө ажиллуулж эсвэл хүүхдийн төлөө төрийн бус байгууллагуудад хариуцуулж эдгээр байгууллагуудаар үйл ажиллагааг нь дэмжээд ажиллуулах нь зүйтэй юм гэж Ерөнхий сайд шийдвэрлэлээ" гэв.
АДМИН








Нийгэм







