Dark Light
Нийгэм | 2023-06-01

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Казакстан улсыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шатрын 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казакстаны Алмата хотноо зохион байгуулагдах бөгөөд Монгол улсаас Дэлхийн шатрын мастер, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од ахлагчтай 6 тамирчин оролцохоор хөлгийн жолоо залсан.

Дэлхийн шатрын холбооны шүүгч Э.Номин мөн тус тэмцээнд шүүгчээр ажиллана.

ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ:

GM     С.Билгүүн

GM     Ц.Батчулуун

FM     Э.Баасансүрэн

ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ

IM      Б.Мөнгөнтуул

WGM Т.Мөнхзул

WCM Х.Баясгалан

Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 17 орны 130 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Нээлттэй ангиллын эхний 4 байр, Эмэгтэй ангиллын эхний 2 байрыг эзэлсэн тамирчид 2023 оны "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох эрхээ өвөртөлнө.

Тэмцээний техникийн зөвлөгөөн 06-р сарын 03-ны өдөр хийгдэх бол эхний өргийн тоглолт 06-р сарын 04-ний өдөр Монголын цагаар 17 цагаас эхэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19