Dark Light
Нийгэм | 2026-11-12

МОНГОЛ УЛС НҮБ-ААР “БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ” ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын  санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлав.

Тогтоолд бичиг үсгийн боловсрол, насан туршийн суралцахуйн ач холбогдлыг дахин нотлохын зэрэгцээ боловсролын салбар дахь технологийн дэвшил, шинэ сорилтуудыг тусгав. Тухайлбал, цахим ур чадвар, хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, шинэ технологийг аюулгүй, хариуцлагатай ашиглах, хэл, соёлын олон янз байдлыг хүндэтгэхийн чухлыг онцлов.

Түүнчлэн цахим хуваагдлыг бууруулах, хөгжиж буй орнуудын технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, охид болон эмзэг нөхцөлд байгаа иргэдэд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж, ЮНЕСКО-гийн бичиг үсгийн боловсролын шинэчилсэн стратеги, НҮБ-ын Залуучуудын албаны үйл ажиллагаа, боловсролын асуудлаарх олон улсын сүүлийн үеийн бага хурал, уулзалтын үр дүнг тэмдэглэв.

Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолд дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 112 улс хамтран зохиогчоор нэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08