Dark Light
Нийгэм | 2023-06-02

ГОВЬ ерөнхий дизайнераар Италийн загвар зохион бүтээгч Giorgio Spina-г сонголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Загварын ертөнцийн төв Италийн загвар зохион бүтээгч Giorgio Spina гэх эрхмийг ГОВЬ ерөнхий дизайнераараа сонгон хамтран ажиллах гэрээ үзэглээд удаагүй ч хамтын гайхалтай бүтээлүүд Монгол ноолуураар урлагдаж байна.   

Giorgio Spina нь 1998 онд загварын ертөнцөд хөл тавьж, улмаар 2005 оноос  өөрийн гэсэн загварын “SPINA”  студиэ байгуулан, “NATYOURAL” нэрийн брэндээ гаргасан юм. Тэрээр загварын торгон мэдрэмж,  мэргэжлийн хүсэл тэмүүлэл, мэргэшсэн ур чадвараараа загварын ертөнцдөө үнэлэгдэн, дэлхийн том брэндүүдтэй хамтран ажиллаж,  өөрийн ур чадвар, арга техник, нууцаа хуваалцаж, загварын шинэ урсгалыг тэдэнд санал болгосоор иржээ.  

Тэрээр сүлжмэл хувцасны загвар зохион бүтээгч, сүлжмэл хувцасны үйлдвэрлэлд зориулсан утас, өнгө бүтээгч гэсэн хоёр ялгаатай ур чадварыг давхар эзэмшсэн. Түүний энэхүү гайхалтай чадваруудыг үнэлэн Dior, Giorgio Armani, LV, Max Mara,  болон Chanel, Brunello Cucinelli, Alexander Wang, Moncler, Zegna брэндүүд хамтран ажилладаг юм байна.  

Загварын ертөнцдөө өөрийн байр сууриа эзэлсэн энэ эрхмийн бүтээлч санаа,  урам сэтгэмж, ур чадвар нь Монгол ноолуурын ширхэгт бүрд шингэж, бүтээл болон  амилж  байгаа нь лавтай.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10