Dark Light
Нийгэм | 2023-06-09

Ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжлээрэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 09-ний 20 цагаас 06-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

2023 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11,12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд  баруун аймгуудын ихэнх нутаг,  төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11,12-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +32...+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 13,14-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10