Dark Light
Спорт | 2026-11-12

ТИВ, ДЭЛХИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян (2026.11.11) тив, дэлхийн чансаатай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон алба хаагчдад талархал илэрхийллээ.
Тодруулбал, ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлагч Б.Бат-Эрдэнэ нь 2026 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Евро азийн аварга шалгаруулах тэмцээний пауэрлифтингийн спортын гараар татах төрлийн -125 кг жинд болон 10 дугаар сарын 25-ны өдөр Киргиз Улсад зохион байгуулсан пауэрлифтингийн ДАШТ-ий гараар татах төрлийн +125 кг жинд тус тус түрүүлж, алтан медаль хүртсэн юм.
ОБЕГ-ын дэргэдэх Аврагч биеийн тамир, техник-спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Х.Болортуяа нь Казахстан Улсын Астана хотод 10 сарын 27-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "АСТАНА-2026" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Түүний хувьд чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 21 дэх медалийн эзэн болсон юм.
Харин Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Галцогтын хувьд БНТУ-ын Бурса хотод зохион байгуулагдсан Гардан тулааны Дэлхийн цомын тэмцээний тулааны төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08