Dark Light
Нийгэм | 2023-06-09

Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УБЗАА-наас урамшуулал олгон ажиллуулж байгаа иргэдийн бүлэг 120 ажилтантай. Тус бүлэг дөрөвдүгээр сарын 15-наа арваннэгдүгээр сарын 30-н хүртэл ажиллах юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүс, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн 139 байршлын 7.3 сая ам метр талбайн 311.8 тонн ил задгай хог, хаягдлыг цэвэрлэсэн. Энэ цэвэрлэгээг хотын иргэдийн амарч зугаалдаг болон голын дагуух ай сав газрууд, нийтийн эзэмшлийн үерийн далан суваг, шуудуу зэрэг газруудад хийж байна.

Хотын хэмжээнд өдөрт 2800-3000 тонн хог гардаг. Хогийн 30 хувийг шөнийн тээвэрлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид үе шаттай нэмэгдүүлэх юм. Ингэснээр хог тээврийн машин түгжрэлд саатахгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер иргэдийг амарч зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшихийг уриалав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19