Dark Light
Нийгэм | 2023-06-09

"Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” чуулга уулзалт үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүн багана болох “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийн хүрээнд дараах хэлэлцүүлгийг бүх шатны засаг дарга нарын хамт болон хэл бичиг, соёл, урлагийн эрдэмтэдтэй хамтран “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийн зорилтууд болох: 

 - Үндэсний бахархал, эв нэгдэл

 - Нүүдлийн соёл иргэншилт монгол 

 - Монгол хэл бичиг

 - Эрдэм, нийгмийн соён гэгээрэл 

 - Дэлхийн Монгол гэсэн үндсэн таван зорилтын хэрэгжилт болоод үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн цаашлаад үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдлийн соёлыг өргөжүүлэх зорилтуудын талаар хэлэлцлээ. 

Мөн язгуур соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийд таниулах, аялал жуулчлалын эргэлтэд оруулах, дотоодын жуулчдад үндэсний өв соёл, нүүдлийн ахуйдаа суралцах, түүгээрээ бахархах үзлийг төлөвшүүлж, соёлын дархлааг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт хэлэлцүүлгийн зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10