Хятадын Засгийн газар төрөлтийн тоо буурсантай тэмцэж хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч өнгөрсөн онд тус улсад шинээр гэрлэсэн хосын тоо багассан байна. 2022 онд БНХАУ-д 6.83 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь 1986 оноос хойш хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт ажээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр гэрлэлтийн тоо 2021 оныхоос 800,000-аар буурсан байна. Хятадад 2013 онд хамгийн олон буюу 13.5 сая хос гэрлэж байсан бол үүнээс хойш 10 жилийн хугацаанд гэрлэлтийн тоо тасралтгүй буурчээ.
Өнгөрсөн жил Хятадын хүн ам 60 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлтийг харуулснаар эрх баригчид төрөлт болон гэрлэлтийн тоог нэмэгдүүлэх хэд хэдэн шийдвэрийг зарласан ч хараахан үр дүнгээ харуулаагүй байна.
Түүнчлэн 2010-2020 оны хооронд гэрлэсэн эмэгтэйчүүдийн дундаж нас 24-29 болж нэмэгджээ. Хүн амын хэт хурдацтай өсөлтийг тогтоон барихын тулд нэг хүүхдийн бодлогыг 10 жил хэрэгжүүлсэн Бээжингийн эрх баригчид уг бодлогыг 2016 онд халсан билээ. Үүний дараа эмэгтэйчүүдийг гурав хүртэл тооны хүүхэдтэй болохыг дэмжээд байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
АДМИН








Нийгэм






