Dark Light
Нийгэм | 2026-11-12

АНУ, МОНГОЛ УЛС ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЗОРИУЛСАН ХАМТАРСАН СУРГАЛТ, СЕМИНАР ЭХЭЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | БХЯ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдал судлалын хүрээлэнтэй хамтран залуу офицеруудад зориулсан “Дэлхий дахины ба бүс нутгийн аюулгүй байдал” сэдэвт хамтарсан сургалт, семинар эхэллээ.

Хамтарсан сургалт, семинарын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, Батлан хамгаалахын дэд сайд Дашцэдэнгийн Баасандамба болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Р.Буанган тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба сургалт, семинарыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарлаж, энэ хүрээнд олон ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн сургалт, семинар болохыг тэмдэглэж, уг хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулахаар АНУ-ын Хавай мужаас зорин ирсэн Ази-Номхон далайн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид болон бусад дэмжлэг үзүүлэн оролцож буй байгууллагуудад талархал илэрхийллээ.

Мөн дэлхий дахин аюулгүй байдлын олон талт сорилт, бэрхшээлүүдтэй тулгарч буй өнөө цагт дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин, түүнд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, цаашдын чиг хандлагын талаар залуу офицеруудын мэдлэгийг тэлэх, харилцан туршлага солилцохын чухалыг онцоллоо.

Хамтарсан сургалт, семинар 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд Үндэсний батлан хамгаалах их сургуулийг түшиглэн явагдах бөгөөд Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын төлөөлөл оролцож байна.

Даниел К. Иноуегийн нэрэмжит Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төв (DKI APCSS) нь Хавай мужийн Гонолулу хотод байрладаг, АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны харьяа хүрээлэн бөгөөд 1995 оны 9-р сарын 4-нд албан ёсоор нээгдсэн юм. Эрхэм зорилго нь Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлыг сайжруулахын тулд цэргийн болон иргэний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг сургах, холбох, чадавхжуулах замаар чадавх, сонирхлын бүлгүүдийг бий болгох явдал. Энэ нь АНУ-ын Батлан ​​​​хамгаалах яамны бүс нутгийн аюулгүй байдлын судалгааны таван төвийн нэг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08