Dark Light
Нийгэм | 2023-06-14

Цусны донорын Дэлхийн өдрөөр шинээр 131 хүндэт донор төрөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг дэлхий нийтээрээ бусдад амьдрал бэлэглэсэн ачтан цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.  

Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  Энэ өдрийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ жилийн онцлог нь байнгын цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүдэд чиглэсэн бөгөөд сайн дураараа, авлагагүйгээр цус, сийвэнгээ өгөх замаар иргэн бүрийн гүйцэтгэх үүргийг чухалчлах аж. 

Цусны донорын Дэлхийн өдрөөр шинээр 131 хүндэт донор төрснөөс хамгийн залуу нь 26 настай Н.Баасансүрэн юм. Цусны донор элсүүлэгч байгууллагаар Хаан банк ХХК, Зэвсэгт хүчний 120 дугаар анги, Шилдэг донор элсүүлэгч хамт олноор Монголын донорын холбоо, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо, Ulker Mongolia нар тус тус шалгарсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10