Dark Light
Нийгэм | 2023-06-14

Боршоо боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын нутагт байрлах Боршоо хилийн боомтод ажиллаж, орон нутгийн болон хил хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Сүүлийн жилүүдэд хил залгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын иргэд аялал жуулчлал, худалдааны зорилгоор Боршоо боомтоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. 2023 оны эхний 5 сарын тоон мэдээллээс харахад тус боомтоор 57 мянга гаруй зорчигч, 15 мянга орчим тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. 

Зарим өдрийн тоон мэдээллээр аялал жуулчлалын зорилгоор зорчиж байгаа гадаадын иргэдийн тоогоор улсдаа тэргүүлж байгаа нь Увс аймаг, Улаангом хотын эдийн засаг, худалдааны эргэлтийг тэлэхээс гадна бараа, үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

Тэгвэл 2020 оны долдугаар сард “Азийн хөгжлийн банк”-ны 10.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эхэлж байсан Боршоо боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Боомтын зорчигч тээврийн хэсэгт 21 барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, зорчигч тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гарцууд шинээр барьж байгуулжээ. 

Боршоо хилийн боомтын шинэ барилга байгууламж ашиглалтад орсноор ачааны автомашины нэвтрэх чадвар 3 дахин, суудлын автомашин 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин нэмэгдэх давуу талтай юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10