Алсын зайд өөрийн санаачилгаар гүйж яваа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл 5 дугаар сарын 25-ны өдөр гараанаас гарснаас хойш Төв-Багануур-Хэнтий-Дорнод-Дорноговь-Говьсүмбэр-Төв аймаг гэсэн маршрутаар гүйж байна. Яг одоогоор тэрээр Төв аймгийн Баян сумын нутагт гүйж яваа бөгөөд нийт 2025 км замыг туулаад байгаа ажээ.
Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл Төв аймгийн 100 жил, эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхээ 100 жилд тус тус бэлэг барих, Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг үлгэрлэн харуулах зорилготойгоор гүйж байгаа юм.
АДМИН







Нийгэм



