Өвөрхангай аймгийн ИТХ-ын XIX хуралдаанд МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг санал оруулан, хэлэлцүүлж, төлөөлөгчдийн олонх нь буюу 86.1 хувь нь дэмжин, аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Төмөр-Уяагийн Жамбалцэрэн нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 онд төрсөн. Ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн удирдлага, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр ажилласан туршлагатай төрийн захиргааны удирдах албан тушаалтан. Жижиг, дунд үйлдвэр, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хяналт, төрийн захиргааны удирдлага, хөдөө аж ахуйн бүсийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай.
Эзэмшсэн боловсрол:
- 1994–2004 онд Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын ерөнхий боловсролын I сургуульд бүрэн дунд боловсрол,
- 2004–2008 онд Монгол Улсын Их Сургуульд Социологич, нийгэм судлалын багш,
- 2010–2014 онд Монгол Улсын Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр (MBA),
- 2012–2014 онд Австрали Улс, Ньюкаслын Их Сургууль (University of Newcastle)-д Нийгмийн өөрчлөлт ба хөгжил, олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр,
- 2017–2025 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд Менежментийн ухааны доктор,
- 2025 оноос Япон Улс, Рицүмэйкан Их Сургууль (Ritsumeikan University)-д Бодлого судлалын ухааны докторын зэрэг горилж байна.
Ажилласан байдал:
- 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэлтэст мэргэжилтэн,
- 2020 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга,
- 2010-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Улс төрийн ахлах ажилтан,
- 2015–2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2016–2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал,
- 2018–2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2019–2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,
- 2020-2026 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.
АДМИН






Нийгэм



