Dark Light
Урлаг соёл | 2026-11-11

ЧИНГИС ХААНЫ ХҮРЭЛ БАРИМАЛ, ӨНДӨР ХААН ХӨГЖМИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан “Таван нүдэн” брэндийн санаачилгаар бүтээсэн “Чингис +8”, “Өндөр хаан” хэмээх урлагийн дөрвөн шинэ бүтээлийг Чингис хаан Үндэсний музейд анхлан (2026.11.11) танилцууллаа.
 
“ЧИНГИС +8” -БАРИМТАТ КИНО, ХҮРЭЛ БАРИМЛЫН ЦОГЦ БҮТЭЭЛ
Чингис хаан, түүний итгэлт найман баатрын бүрнээр танигдаагүй нэрс, түүхэн гавьяаг тодруулж, хамтран бүтээсэн их үйлсийг нь уран бүтээлээр мөнхжүүлэхийн зэрэгцээ үнэнч нөхөрлөл, итгэлцэл, эр зориг, ур чадвар, хамтын хүч, эв нэгдлийн үнэ цэнийг өнөө болон ирээдүй хойч үедээ таниулан өвлүүлэх зорилгоор бүтээжээ.
Энэ үеэр “Чингис +8” баримтат киног үзүүлж, Чингис хаан болон түүний итгэлт найман баатрыг морьтойгоор дүрсэлсэн есөн морьтны хүрэл баримлын цогц бүтээлийг нээлээ.
“ӨНДӨР ХААН”- ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ, ХҮРЭЛ БАРИМАЛ
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг ашиглах эрхийн бичгийг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуунд “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулан өгч, бүтээлийг Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор, гоцлол морин хуурч Д.Шинэцогийн гоцлолтойгоор анх удаа эгшиглүүлэв.
Мөн энэ үеэр 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны 44 насны дүр төрхийг илэрхийлсэн 1.5 метр өндөр “Өндөр хаан” хүрэл баримлыг Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө.
“Таван нүдэн” брэндийн 10 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд, “Өвөөс өв бүтээнэ” үзэл санааны хүрээнд туурвисан дээрх шинэ бүтээл нь Монголын түүхэн өвийг урлагийн шинэ илэрхийллээр баяжуулж, хойч үедээ өв болгон үлдээж буй юм.
“Чингис +8” хүрэл баримлын цогц бүтээл болон “Өндөр хаан” хүрэл баримлыг дизайнер, зураач Б.Ганбатын эх зохиомжийн зурагт үндэслэн уран барималч Г.Санчирболд болон түүний баг урлан бүтээсэн аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08