Dark Light
Нийгэм | 2023-07-18

Зуслангийн бүсийн өрх, иргэдэд чиглэсэн эко өдөрлөг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан “Нийслэлийн зуслангийн бүсийн өрх, иргэдэд чиглэсэн Эко жорлон өдөрлөг зохион байгуулах” тухай удирдамжийн хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн айл, өрхүүдэд хөрсний нянгийн бохирдлыг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг зөв зохион байгуулах, стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонг стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих, байгальд ээлтэй, ногоон технологи бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих зорилгоор Чингэлтэй дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр 3 замын уулзварт байрлах Жигжидийн байгаль хамгаалагчийн байрны урд, Монос эмийн сангийн гадна талбайд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эко жорлон өдөрлөгийг зохион байгуулж, хөрсний бохирдол, доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон шинээр батлагдаж гарсан журам, дүрмийн талаарх мэдээлэл, танилцуулга хийж, иргэдээс санал, судалгаа авч ажиллалаа. 

Мөн тус өдөрлөгт “Ногоон зээл”-ийн үйлчилгээ үзүүлж байгаа Хаан банкны төлөөлөл, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн ашиглалт, суурилуулалтын “Эко сентетик пластик” ХХК, “TFCC” ХХК, “Эколос” ХХК болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэгч “Био-Ундарга” ХХК, “Эко-Тайхи” ХХК, “Улаанбаатар ариутгал” ХХК оролцож, иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, зуслангийн бүсийн 150 гаруй иргэд хамрагдлаа. 

 Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон борооны улмаас нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлж, бохирдлыг саармагжуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн  бодисын талаар зөвлөгөө, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэсэн нь цаг үеэ олсон үйл явдал байлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19