Dark Light
Нийгэм | 2023-07-24

Уруйн үерт 263 айл өртөж, 1 тэрбум 86 сая төгрөгийн хохирол учирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 7 сарын 18-ны өдрийн 20 цаг 40 минутын үед орсон аадар борооны улмаас  Өлгий сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт буусан уруйн үерийн дараах хор уршгийг арилгах ажиллагаа 7 дахь хоногтоо үргэлжилж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар үерийн дараах гэр, байшин, хашаа хороо, гудамж талбайд тогтсон лаг, шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэл хийх, үерт өртсөн айл өрхүүдийг цэвэр усаар хангах, хохирлын хэмжээг тогтоох, халдвар өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажлын хэсгүүдийг байгуулж үерийн дараах хор уршгийг арилгах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу хохирлын үнэлгээ тогтоох ажлыг хийж байгаа бөгөөд урьдчилан байдлаар уруйн үерт 263 айл өртөж,  1 тэрбум 86 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19