Dark Light
Нийгэм | 2026-11-11

212,7 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛИЙН МӨНГИЙГ ХУРААН АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 25 эрүүгийн хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авч, 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.

Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлж, нийт 25 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дээрх 25 хэрэгт 40 гаалийн улсын байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нийт 71 хүн холбогдсон байна. Үүнээс 20 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 17 хэрэг нь шүүхээр шийдэгдэж, 1 хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дахь Сум дундын шүүхэд, 3 хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд одоогоор 4 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 212,7 сая төгрөгийн хахуулийн мөнгийг хураан авч АТГ-ын Төрийн сангийн дансанд байршуулсан. Түүнчлэн 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн улсын орлого болгуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.


Эх сурвалж | АТГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08