Dark Light
Нийгэм | 2023-07-24

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачилгаар, “Холт интернэйшнл” Олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байсан байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж, хүлээлгэн өглөө. 

“Аз жаргалын өргөө” төв нь олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх орчин нөхцөлөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой. Уг төв нь хурлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, бариа заслын өрөө, амрах байр, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэг, стандартад нийцсэн ариун цэврийн өрөө, шүршүүр зэргээс бүрдэж байна. 

Аймгийн хэмжээнд нийт 3300 гаруй тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүд амьдардаг. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар аймгийн төвд ирэхдээ энэ төвдөө байрлах, амрах боломжтой юм. Нээлтийн арга хэмжээний үеэр 27 суманд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 51 иргэн, 30 хүүхдэд Рашаан сувилалд амрах эрхийн бичиг гардуулан өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19