Dark Light
Нийгэм | 2023-07-24

Ш.Ганзориг: Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв 3 их наяд төгрөг байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Усны барилга, байгууламжийн мэргэжлийн байгууллагууд, инженерүүдтэй уулзаж байна. 

"Престиж инженеринг" ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг:

Долоодугаар сард үүссэн үер нь услаг ихтэй жилүүдэд найман жилд нэг удаа тохиолдох үер байлаа. Сэлбэ гол дунджаар 0.5 м.куб/сек урсдаг бол энэ удаагийн үерээр 45 м.куб/сек урссан. Бид үерийн хамгаалалтын байгууламж, борооны ус хуримтлуулах сүлжээ хангалттай эсэхийг судалсан. Өчигдрийн аадар борооны үеэр зам талбайн борооны ус зайлуулах систем хангалтгүй байгааг харлаа. Мөн хөрсний усны түвшин ч их байна. Энэ мэтчилэн эрсдэлүүдийг хэрхэн бууруулах вэ гэдгийг Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд тусгасан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв өнөөдрийн үнэлгээгээр 3 их наяд төгрөг байхаар байна. 2040 он гэхэд мөнгөний ханш өсвөл 4.97 их наяд төгрөг болох тооцоо гарсан. Эхний ээлжид 2026 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөлтөд 869 тэрбум төгрөг шаардлагатай. Ямар нэг аргаар тус мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол услаг жилүүд үргэлжилж байгаа энэ цагт хотыг тойрсон эрсдэл өндөр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19