2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрсэн нь “Асарын өндөр” түүхэн жүжгийн туурвих үндэслэл болсон юм.
Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдийн хүртээл болж буй “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нээлтийн арга хэмжээ Л.Ванганы нэрэмжит ХЖТ-ын урд талбайд боллоо.
Арга хэмжээнд “Асарын өндөр” төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, жүжгийн ерөнхий продюсер Б.Ойгонжаргал, гүйцэтгэх продюсер, аймгийн ХЖТ-ын дарга Ж.Солонго нар болон урилгаар ирсэн зочид төлөөлөгчид оролцов.
Түүхэн дуулалт жүжгийн ивээн тэтгэгчдээр “Жем интернэшнл” ХХК, “Огторгуйн цагаан гарьд” сан, “Титан тауэр” констрашн,”Хужирт”, "Pepsi" брэнд ажиллажээ.
АДМИН







Нийгэм



