БИЛГИЙН ТООЛЛЫН 7
2023.07.25 / МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН
НАЙМАН ЦАГААН ХӨХ БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Наран ургах, шингэх: 05.19-20.38
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үлдэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 7 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм



