Баянзүрх дүүргийн 18-р хороо 84-р сургуулийн зүүн урд дүүргийн төсвөөр гарааш буулгаж тохижилт хийсэн байдаг. Гэтэл эсрэг талд нь байсан гараашийг хувийн хэвшил худалдан авч, гараашуудыг буулган барилга, үйлчилгээний төв барих гээд хашаалсан. Тухайн асуудалд дүүргийн удирдлагын баг шуурхай ажиллаж нийслэл, холбогдох мэргэжлийн байгууллага руу бичиг хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр холбогдох байгууллагуудаас дүгнэлт гарсан байна.
1. Тухайн газар дээр барилга барих боломжгүй.
2. Хотын дарга захирамж гаргаж тухайн газрын холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгосон.
3. Мөн ойр орчмын газрыг шалгаж барилга бариулахгүй байх, барилгын зөвшөөрөл олгохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
АДМИН







Нийгэм



