Dark Light
Нийгэм | 2023-07-25

Цагдаагийн алба хаагчид иргэний амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч  Б.Шаригат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Сүхээ нар нь  2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн  шөнийн 01 цагийн орчимд “Нэг зам-Нэг соёл” арга хэмжээний хүрээнд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ховд голын гүүрний орчим үүрэг гүйцэтгэж байхад гүүрний хашлагаар нэг хөлөө давуулан үсрэх амиа  хорлохыг завдсан иргэний  үйлдлийг таслан зогсоож, амь насыг нь аварч, зөвлөгөө өгч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Өлгий сумын харьяат 30 настай, эрэгтэй нь найз бүсгүйтэйгээ маргаж, сэтгэл гутралд орсон шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдож, Цагдаагийн байгууллагаас зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчид хандан, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулахаар холбон зуучилж ажиллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19