Dark Light
Нийгэм | 2023-07-25

Усанд автсан 71 байршлын усыг сорууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд 2023 оны 7 дугаар сарын 23-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэрт усанд автсан  71 орон сууцны барилга байгууламжийн зоорины давхар, гарааш усанд автсан дуудлагаас 2023.07.25-ны өдрийн 11:00 цагийн байдлаар усанд автсан 42 барилга байгууламжийн зоорины давхрын нийт 25 сая  тонн усыг соруулж ажилласан.

- 29 барилгын усны түвшин 10-15 см техник ажиллах боломжгүй байсан тул шалган СӨХ болон хороодын дарга нарт заавар зөвлөмж өгч хамтран ажиллалаа.

- Гэр хорооллын гудамж талбай усанд автсан байсныг тухай бүр соруулж 12 иргэнийг үерийн уснаас гаргасан.

- 29 Нийтийн эзэмшлийн зам талбай бага хэмжээний усанд автсан байсныг холбогдох байгууллагад мэдэгдсэн.

- Дүүргийн 4 хорооны 6 байрны 167 айл өрхийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж аюулгүй байдлыг хангаж ажилласан. 

7 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагийн байдлаар дүүргийн 3 дугаар хороо 48 дугаар байрны Б1 давхрын гараашд дахин хөрсний ус орж соруулах шаардлагатай байгаа тул ГТУА-х 14-р ангиас 4 алба хаагч 1 машин, 2 помптой ажиллаж усыг соруулж дуусгаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19