Dark Light
Нийгэм | 2023-07-25

14 байрны усыг соруулж дууссаны дараа хүчдэлд залгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 55  дэд өртөө, 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 55 дэд өртөө, 14331 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. 

2023.07.25-ны өдрийн 14:00 цагийн байдлаар хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорины давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой орон сууцны 14 байрны 721 хэрэглэгч байна. Эдгээрт Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 1, Баянзүрх дүүргийн 43-р хороонд 2, 6-р хороонд 1, Хан-Уул дүүргийн 3, 11, 19, 20-р хороонд 5, БГД-ийн 3, 5-р хороонд тус бүр 5 байр орж байна.

Өнөөдөр тус компаниас Баянгол дүүргийн спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 29-р хорооны байр, 43-р хорооны 76-р байр, Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны 23, 24, 26 байрууд, 3-р хорооны 45В байрны нийт 804 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. 

Үлдсэн байршлуудад усаа шавхаж дуусвал цахилгаан эрчим хүчинд холбоход бэлэн байдлыг ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19