Dark Light
Нийгэм | 2023-07-25

Аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгжид хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод нийт 25 байршилд төв магистраль 30780 хос метр шугамыг солих ажлыг 19 байгууллага гүйцэтгэж буй. Эдгээр ажилд Хотын стандарт, хяналтын газар төрийн хянан шалгах чиг үүргийнхээ дагуу стандарт, нормын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж, дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор цахилгааны кабель, шугамын угсралт хийж байсан зөрчлийг илрүүллээ. Тиймээс шугам сүлжээний угсралтын үеийн аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэв.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19