Dark Light
Нийгэм | 2023-07-25

“Завхан аймгийн түүх” зургаан боть номын нээлт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн 100 жилийн түүхийг агуулсан 6 боть номын нээлтийг өнөөдөр буюу 7 дугаар сарын 25-ны өдөр хийлээ. 

Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн удирдлагууд, номын зохиогчид, эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцов. 

Нэгэн зууны түүхэн шастир 

Нэгэн зууны баримтат шастир

Нэгэн зууны он дарааллын шастир

Нэгэн зууны мэдээн шастир 

Нэгэн зууны зурагт шастир

Даяарын хүндэтгэлт эрхмүүд  гэсэн зургаан агуулгат түүхээ Завханчууд өнөөдөр ийнхүү өлгийдлөө.

Зургаан боть номыг  Баянхайрхан сумын харьяат МУИС-ийн түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Баярсайхан тэргүүтэй судлаач, эрдэмтэд бүтээн туурвисан бол “Титан Тауэр Констракшн” ивээн тэтгэн хэвлүүллээ.

Номын дээжийг АЗДТГ-ын Төрийн архивын тасаг, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19