Dark Light
Нийгэм | 2023-07-25

Өдрийн наран өглөөний 05:21 цагт ургаж оройн 20:37 цагт жаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 8

2023.07.26 / ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН

ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Нас уртасна.

Наран ургах, шингэх: 05.21-20.37

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 7 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 8, Салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19