Dark Light
Нийгэм | 2023-07-25

“Төв сайхан нутгийн шүтээн хайрхнууд” уран бүтээлийн үзэсгэлэн Зуунмод хотноо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж Төв аймгийн ИТХ, ЗДТГ, “Эх нутгийн иргэд” ТББ, “Дүнжингаравын зураач уран бүтээлчид” ТББ хамтран аймгийн 27 сумын түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат шүтээн уул, хайрхнуудыг дүрслэх урлагт мөнхжүүлэн үлдээх, хойч үедээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төв сайхан нутгийн шүтээн хайрхнууд” уран бүтээлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан театр”-ын танхимд дэлгэлээ. Төслийн багийнхан 4 хэсэгт хуваагдан сумдыг тойрч, судалбар хийсэн бөгөөд өөр өөрийн өнгө төрх бүхий гайхалтай бүтээлүүдийг үзэгч таны мэлмийд өргөн барьж байгаа нь энэ юм. 

“Төв сайхан нутгийн шүтээн хайрхнууд” уран бүтээлийн үзэсгэлэнд 29 зураач, уран бүтээлчдийн 70 орчим уран зургууд тавигджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19