Dark Light
Нийгэм | 2023-07-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин осолдож 2 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Тошилтын хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 7 сарын 26-ны өдрийн 02:56 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Увс аймгийн .....  сумаас ..... сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу онхолдож, бүхээгт нь жолооч А /43 настай, эрэгтэй/, зорчигч Х /56 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд зорчигч С /31 настай, эмэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ш /17 настай, эрэгтэй/, Э /14 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.  

Эх сурвалж: ОБЕГ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19