Баян-Өлгий аймгийн ..... сумын ... дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар 7 сарын 9-ний өдрийн 04:00 цагийн орчим иргэн Н, Б нар “Ховд” голын усанд живсэн байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 7 сарын 24-ний өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдад тавьжээ. 7 сарын 25-ны өдрийн 11:15 цагаас тус аймгийн .... сумын харьяат иргэн Н /48 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 18:26 цагт Өлгий сумын 11 дүгээр багийн “Их булан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 13 км-т/-аас “Ховд” голын уснаас цогцсыг олж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН






Нийгэм




