Dark Light
Нийгэм | 2023-07-29

Булган аймгийн Бүрэгхангай сум Алтангадас одон хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Булган аймгийн Бүрэгхангай сумыг Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардууллаа.

Алтан гадас одонг мялааж Булган аймгийн ЗДТГ-аас 20 сая төгрөгийг,Орхон аймаг дахь Булганхангай нутгийн зөвлөлөөс 10 сая төгрөг хандивласныг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат гардуулан өглөө.

Мөн Бүрэгхангай сумын 100 жилийн ойгоор ИТХ-ын төлөөлөгч, ардын багш Сандагийн Загас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ" хэмээх эрхэм цолоо гардан авлаа.

Түүхт 100 жилийн ойг тохиолдуулан аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдээ Төрийн дээд одон медаль,аймгийн нэрэмжит шагналуудаар шагнасан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19