Өнөөдөр буюу 2023.08.01-ний өдрийн 20:25 цагийн байдлаар А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 45 kм болон 195 км-т аадар бороо ихээр орсны улмаас замын зорчих хэсэг дээгүүр ус давж урсаад байна.
Үүний улмаас Нарийн гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссан байдалтай байна.
Иймд тус чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй гэдгийг анхаарна уу.
- Шөнө оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
- Тус замын 50км-т аймгийн Онцгой байдлын газраас эргүүл ажиллаж байна.
- Зам хариуцагч "Их богд Зам" ХХК-д хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тeхник хэрэгслийг бэлэн байдалд байлгах чиглэлийг өгөөд байна.
Мөн Бүсийн инжeнeр тухайн эвдрэл үүссэн газарт ажиллаж байна.
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ
АДМИН







Нийгэм




