Dark Light
Нийгэм | 2023-08-05

47 хашаа, байшин, гэр, 5 машин үерт урсаж, 1 авто зам үерт автжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газарт 22:00 цагийн байдлаар 53 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 дугаар хороонд 45 дуудлага, Сүхбаатар дүүргийн 16, 20 дугаар хороонд 8 дуудлага бүртгэгдлээ. Үүнээс  47 нь хашаа, байшин, гэр, 5 нь машин үерт урссан, 1 нь авто зам үерт автсан дуудлага мэдээлэл байна. 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж, 3 иргэн тогонд  цохиулснаас 2 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тус дүүрэгт үүссэн үерийн голомтод Гал түймэр унтраах, аврах ангиудын 80 гаруй, Сүхбаатар дүүрэгт 6 алба хаагч аюулгүй байдлыг ханган, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19